Монгол Улсын U16 насны волейболын шигшээ баг Тайланд улсад болж буй Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байна.
О.Наранбаатар дасгалжуулагчийн удирдлага дор өрсөлдөж буй баг маань маргааш тэмцээний есдүгээр байрын төлөө тоглох болзол хангалаа.
Манай баг “C” хэсэгт хүчтэй өрсөлдөгч болох Япон, Узбекистанын багт ялагдсан ч хэсгийн шатны дараах нэмэлт тоглолтод БНХАУ, Австралийн багийг тус бүр 3:0-ийн харьцаатай буулган авсан юм.
Азийн волейболын холбооны зохион байгуулж буй энэхүү тэмцээнд нийт 16 орны шигшээ баг өрсөлдөж байгаа бөгөөд Монголын баг эх орноо төлөөлөн бахархалтай тоглолтыг үзүүлж буй нь сайшаалтай байна.