14.1 C
Ulaanbaatar
Мягмар, 7 сар 22, 2025

Польш даяар цагаачлалын эсрэг жагсаал өрнөлөө

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Польшийн 80 гаруй хотод “Цагаачлалыг зогсоо” уриан дор цагаачдыг улсдаа нэвтрүүлэхийг эсэргүүцсэн 100 орчим жагсаал цуглаан зохион байгуулагджээ.

Эдгээр арга хэмжээг хэт барууны үзэлтэй “Эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх холбоо” нам удирдан явуулсан бөгөөд жагсагчид улсын цагаачлалын бодлогыг чангатгаж, хил дээрх шалган нэвтрүүлэх цэгүүдийг хаахыг шаардсан байна.

Жагсаалд оролцогчид Литва, Украин, Беларусь, Словак зэрэг хөрш орнуудтай хил залгаа бүсүүдээр хууль бус цагаачдыг орж ирэхээс сэргийлэх зорилгоор тэндэхийн хяналтын цэгүүдийг хаахыг шаардаж байв. Варшав хотод болсон жагсаалын үеэр тус намын удирдагчдын нэг Кшиштоф Босак “Дональд Тускийн удирдаж буй Засгийн газрыг огцруулах” болон “Хил зөрчигчдийн эсрэг зэвсэг хэрэглэхийг цэргийнхэнд зөвшөөрөх” тухай уриалга гаргажээ.

Тус улсын Варшав, Краков, Познань, Вроцлав, Белосток зэрэг хотууд жагсаалын гол төв болсон бол зарим хотод, тухайлбал Катовиц, Ольштын, Варшавт болсон жагсаалын үеэр эсэргүүцлийн өөр нэгэн өнгө аяс давамгайлж, хэт барууны уриалгуудыг шүүмжилж, цагаачдын эрхийг хамгаалах, хүлээцтэй байхыг шаардаж байсан хүмүүс ч оролцсон байна.

Хэвлэлүүдийн мэдээлснээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Польш улс Германы болон Литвын хилийн бүсүүдэд хяналт шалгалт явуулж эхэлснээр уг асуудал олны анхаарлын төвд орж, нийгэмд сөрөг уур амьсгалыг үүсгэжээ.

Польш-Германы хилийн дагуу 52, Польш-Литвын хилийн дагуу 13 шалган нэвтрүүлэх цэг ажилладаг байна.

Мөн Польш улс Европын Холбооны таван оронтой хамтран орогнол олгох журмыг чангатгах талаар тохиролцсоныг зарим шинжээчид цагаачлалын эсрэг үзлийг улам эрчимжүүлэх нөхцөл болсон гэж дүгнэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here