Малайзын Кучинг хотноо маргааш эхлэх өсвөр болон залуучуудын таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнө Азийн таеквондогийн холбооны Удирдах зөвлөлийн хурал, ерөнхий чуулган амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү чуулганд Монголын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцсон бөгөөд чуулганы үеэр Монгол Улс 2026 онд олимпын оноо олгох насанд хүрэгчдийн таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхээ албан ёсоор авчээ.
Энэ эрхийг авахын тулд Монгол улс Катарын төлөөлөгчтэй өрсөлдөж, эцэст нь зохион байгуулагч орны эрхийг авсан нь түүхэн үйл явдал болж байна.
2026 оны тэмцээн дараах онцлогтой байх юм:
- Насанд хүрэгчдийн тулааны төрөл
- Пүмсэ (даралтын техник)
- Пара таеквондо
Эдгээр төрлүүдээр зохион байгуулагдах анхны тивийн хэмжээний тэмцээн Монголд болох гэж буй нь тус улсын спортын салбарын хувьд томоохон алхам юм.