“Улаанбаатар Аманзонс” Францын багийг хожиж, шилдэг дөрөвт шалгарлаа

Индонезийн Жакарта хотод үргэлжилж буй FIBA 3×3 Jakarta эмэгтэйчүүдийн дэлхийн цуврал тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр боллоо.

“Улаанбаатар Аманзонс” баг Францын “Orleans” багийг 14:13 харьцаагаар хожиж, хагас шигшээд шалгарлаа.

Манай багийн бүрэлдэхүүнд:

  • О.Хулан (гавьяат тамирчин)
  • Н.Нандинхүсэл
  • Б.Ариунцэцэг
  • Б.Болор-Эрдэнэ нар тоглож байна.

“Аманзонс” хэсгийн шатанд Германы багийг хожиж, Тайландад ялагдсан ч нэг хожилтойгоор шилдэг наймд багтсан. Харин шөвгийн наймд Францын багийг хожсоноор шилдэг дөрөвт үлдэж, Японы багтай 19:00 цагаас хагас шигшээ тоглолтоо хийхээр боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу