Монголын хөлбөмбөгийн шигшээ баг болон “Дэрэн” клубийн төвийн хамгаалагч Орхоны Мөнх-Оргил Тайванийн “Тайчун Футуро” клубт легионер тоглогчоор нэгдлээ.
О.Мөнх-Оргил нь 23 хүртэлх насны шигшээ багийн ахлагч, “Дэрэн” клубийн ахлагч, дээд лигийн мөнгө, хүрэл медальтай залуу тамирчин юм. Тэрбээр 10 гаруй жил Монголын хөлбөмбөгийн дээд лигт тоглож, төвийн хамгаалагчийн байрлалд тоглохын зэрэгцээ довтоогчийн байрлалд ч тоглох ур чадвартай билээ.