9.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 8, 2025

Цахим залилан нэмэгдсээр: Зөвхөн долоо хоногийн дотор 289 сая төгрөгийн хохиролтой 73 хэрэг бүртгэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны наймдугаар сарын 1-нээс 7-ны өдрийн хооронд Цагдаагийн байгууллагад нийт 289,477,000 төгрөгийн хохиролтой 73 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрээс 57 хэрэг буюу нийт хэргийн 78 хувь нь Фейсбүүк орчны залилагатай холбоотой байжээ.

Онцлох нэгэн үзүүлэлт нь залилагчид цахим орчинд хүмүүсийн итгэлийг хүлээж, “мөнгө зээлээч”, “туслаач” гэх нэрийдлээр чат илгээж, залилан үйлдэх явдал эрчимжсэн явдал юм.

Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, 79.2 сая төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хязгаарлалт тогтоосон байна. Энэ нь нийт Фейсбүүк орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн хохирлын 70.11 хувийг эзэлж байгаа юм.

Харилцааны шинэ хэлбэрүүдийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж буй цахим залилангаас урьдчилан сэргийлэх нь нэн чухал байна. Иймд дараах зөвлөмжийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна:

  • “Мөнгө зээлээч” гэх чат хүлээн авсан тохиолдолд тухайн хүний үнэн эсэхийг шалгах
  • Мессеж болон сошиал платформоор ирсэн мэдээлэлд хянуур хандах
  • Хувийн мэдээлэл, банкны нууц үг, код зэргийг дамжуулахгүй байх

Цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэх хамгийн чухал алхам бол болгоомжлол, мэдээллийг баталгаажуулах, танихгүй этгээдтэй мөнгө санхүүгийн асуудлаар харилцахгүй байх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here