10.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

“Их Хурд-10” хүчит бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ой, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой болон Монголын уяачдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан шигшмэл хурдан морьдын “Их Хурд-10” уралдаан Хүй долоон худагт гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.

Наадмын үеэр болсон хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од групп”, “Эм Жи Өү Транс” ХХК, “Зорчигч Тээвэр-1” ОНӨААТҮГ-ын бөх, улсын аварга О.Хангай найм даван түрүүллээ. Харин Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээ, “Аврагч” спорт хороо, “Монтед Констракшн”, ЗХ-034 анги, “Асиан Сити” ХХК, “Батхаан Ойл” ХХК-ийн бөх, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүд

  • Улсын арслан Ц.Бямба-Отгон – Өвөрхангай аймгийн Төгрөг сум, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээ
  • Улсын заан М.Лхагвагэрэл – Завхан аймгийн Яруу сум, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208 анги, “Жем Интернэйшнл” ХХК, Завхан Даян дэвжээ

Шагналын сан

  • Түрүү бөх – 10 сая төгрөг
  • Үзүүр бөх – 8 сая төгрөг
  • Их шөвөгт шалгарсан бөх – тус бүр 3 сая төгрөг

“Их Хурд” уралдааныг 1998 оноос хойш гурван жил тутамд Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулж ирсэн бөгөөд анхны наадам нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Харганатын хөтөлд болж байв. Харин өмнөх, “Их Хурд-9” уралдаан 2022 онд Хэнтий аймгийн Чингис хаан хотод болсон юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here