Өмнөговь аймгийн Баяндалай суманд энэ сарын 10–11-нд үргэлжилж буй “Говь Гурвансайханы тойром” уламжлалт шагайн харваа жинхэнэ ур чадварын өрсөлдөөн болж байна.
Тэмцээнд:
- Нийт 51 багийн 400 гаруй харваач
- Австралийн төлөөлөл болон Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймаг, Улаанбаатар хотын шилдэг тамирчид хүч үзэж байна.
Энэхүү харваа нь Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Үндэсний шагайн харвааны “үлэмж дархан мэргэн”, спортын мастер Д.Басхүү агсны нэрэмжит болж буйгаараа онцлог.
Өчигдөр нээлтээ хийсэн тэмцээний дүнг өнөөдөр гаргаж, шилдэг баг болон мэргэн харваачдыг тодруулна.