21.1 C
Ulaanbaatar
Пүрэв, 8 сар 14, 2025

Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг байгууллагуудыг бодитоор дэмжинэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв” хэлэлцүүлэгт оролцох үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитой хэрэгжүүлэх шинэ бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрбээр ижил стандарт, ижил шаардлагын хуучин хэвшмэл ойлголтоос татгалзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэний давуу тал, чадамжид нийцсэн шинэ стандартыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов. Энэ хүрээнд амьдрах орчин, хөдөлмөр эрхлэлт, хүртээмж ба нийгмийн оролцоог хангах “тулгын гурван” чиглэлийг баримталж, төсөв, хууль тогтоомж, удирдлагын уялдаа холбоог сайжруулах зорилт тавьжээ.

Шинэ бодлогын хүрээнд ажил олгогчдод зориулсан сургалт, ажлын байрны тохируулга, чиглүүлэгч үйлчилгээ зэрэг иж бүрэн багцыг санхүүжүүлэхээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй хүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтын шалгуурт тусгах юм. Мөн ийм иргэдийг ажиллуулж, дасан зохицсон ажлын байр бий болгосон байгууллагуудад бодит урамшуулал олгоно.

Үүнээс гадна зам, талбай, тээвэр, дэд бүтэц болон цахим үйлчилгээний хүртээмжийг улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалттай уялдуулж, барилга байгууламжийн норм, стандартыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн татварын шинэчлэлд хөнгөлөлт, дэмжлэгийн зохицуулалтыг багтаана.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар тэрээр Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг ашиглан хөгжлийн хоцрогдол, сонсгол, хараа, хөдөлгөөний эмгэгийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тоног төхөөрөмжийг хангах ажлыг дэмжихээ илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд “Хүн төвтэй, төрийн оролцоо багатай, хүний эрхийг дээдэлсэн зарчмыг төсвийн бодлогод тусгана” гэдгийг онцлон хэлэв.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here