16.1 C
Ulaanbaatar
Ням, 8 сар 17, 2025

БНХАУ-д шумуулаар дамждаг чикунгуняа вирусийн халдвар бүртгэгджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 15 – БНХАУ-ын Гуандун мужийн Фошань, Гуанжоу, Жаньжян зэрэг хотод сүүлийн өдрүүдэд чикунгуняа вирусийн халдвар илэрч байгаа талаар мэдээлжээ. Үүнтэй холбогдуулан тус мужийн Эрүүл мэндийн хороо олон нийтэд халдвараас сэргийлэх сэрэмжлүүлгийг идэвхтэй хүргэж байна.

Вирусийн онцлог ба шинж тэмдэг

  • Чикунгуняа вирус нь хүнээс хүнд шууд дамждаггүй, зөвхөн шумуулаар халдварлана.
  • Халдвар авсан тохиолдолд дараах шинж тэмдэг ажиглагдана:
    1. 38.5°C болон түүнээс дээш халуурах
    2. Булчин, үе мөч болон толгой өвдөх
    3. Ядрах, арьс туурах
    4. Зарим тохиолдолд дотор муухайрах, бөөлжих
  • Өвчний шинж тэмдэг ихэнхдээ 7 хоногийн дотор намддаг.

Одоогийн нөхцөл байдал

Одоогоор уг өвчин урт хугацааны ноцтой үр дагавар үзүүлж буйг тогтоогоогүй боловч өвчтөнүүдийг эдгэрсний дараа эмнэлгийн хяналтад байлгаж байна. Мэргэжлийн байгууллагууд халуурах болон дээрх шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Урьдчилан сэргийлэх зөвлөмж

  • Урт ханцуйтай хувцас өмсөх
  • Шумуул үргээгч хэрэглэх
  • Цонх, хаалганд тор суурилуулах
  • Тогтсон усыг тогтмол цэвэрлэх

Монгол Улсын Элчин сайдын яам БНХАУ-д ажиллаж, амьдарч байгаа болон тус улсад зорчих иргэдийг анхаарал сэрэмжтэй байж, дээрх зөвлөмжийг мөрдөхийг уриаллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here