Эр-Рияд хотноо болсон Esports World Cup 2025 тэмцээний тайзан дээр Монголын бахархал болсон “The MongolZ” баг анх удаа аваргын цом өргөлөө. Албан ёсны түнш 1xBet компанийн дэмжлэгтэйгээр тэд дэлхийн шилдэг багуудыг ардаа орхиж, цахим спортын түүхэнд шинэ хуудас нээв.
Аваргын замнал
Шөвгийн дөрөвт дэлхийн аварга Францын “Team Vitality”-г 2:1-ээр буулган авсан манай баг финалд Туркийн “Aurora Gaming”-тай учраа таарчээ. Финалын тоглолт нь Bo5 форматаар болсон бөгөөд “The MongolZ” нэг ч map алдахгүйгээр өрсөлдөгчөө дараалан ялсан нь тэдний давамгайллыг тодхон харуулсан үйл явдал байлаа.
- Mirage дээр нэмэлт үеийн дараа 16:14
- Dust II дээр тоглолтын хяналтаа хадгалж 13:9
- Nuke дээр эхнээс нь илүүрхэн 9:3-аар тал солин, ялалтаа баталгаажуулав
Шагналын сангийн хуваарилалт
- 1-р байр: The MongolZ – 500,000 ам.доллар
- 2-р байр: Aurora Gaming – 230,000 ам.доллар
- 3-р байр: Team Falcons (Саудын Араб) – 130,000 ам.доллар
- 4-р байр: Team Vitality (Франц) – 70,000 ам.доллар
Түүхэн амжилтын үнэ цэнэ
Өмнө нь BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд дэд байр эзэлсэн ч “The MongolZ” баг олон улсын чанартай тэмцээнд түрүүлж байгаагүй. Энэ удаагийн ялалт нь зөвхөн санхүүгийн томоохон амжилт бус, Монголын цахим спортын нэрийг дэлхийн тайзанд цуурайтуулсан бодит нотолгоо болж үлдлээ.