-1.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 22, 2025

Он гарсаар гал түймэрт долоон хүн амиа алджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэл Улаанбаатар хот болон орон нутгийн хэмжээнд сүүлийн 72 цагийн хугацаанд шар өвсний түймрийн 25 тохиолдол бүртгэгдсэн тухай Онцгой байдлын ерөнхий газар (НОБГ) мэдээллээ. Хуурайшилтын түвшин нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл эрс өссөнтэй холбоотойгоор нөхцөл байдалд онцгой анхаарал хандуулж, шаардлагатай арга хэмжээг авч эхэлсэн байна.

Гал түймрийн нөхцөл байдал:

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар мэдээлэхдээ:

“Улаанбаатар хотод объектын гал түймэр нэмэгдэх хандлагатай байна. Он гарснаас хойш энэ төрлийн 767 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үүний үр дүнд иргэд, аж ахуйн нэгжийн 88.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Гэвч харамсалтай нь, гал түймрийн улмаас долоон хүн амь насаа алдсан, үүнд дөрвөн насанд хүрсэн хүн, гурван хүүхэд багтаж байна.”

Гал түймрийн гол шалтгаанууд:

  • Ил гал буруу ашигласнаас45%
  • Цахилгааны ашиглалт, угсралтын зөрчлөөс29%
  • Яндангийн цоонолт, галын аюулгүй байдал алдагдсанаас17.6%

Иргэдэд хандан:

Онцгой байдлын байгууллагаас ил гал хэрэглэхгүй байх, цахилгаан шугамын аюулгүй байдлыг шалгах, яндан зуухаа цэвэрлэх, хуурайшилттай үед ил задгай хог шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here