Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаан энэ бямба гарагт болно

Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан энэ долоо хоногийн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.

Уг барилдаанд нийт 128 бөх зодоглох бөгөөд улс, аймгийн цолтой шилдэг хүчтэнүүд хурд хүч, уран мэхээ сорин өрсөлдөнө. Бөхчүүдийг дөрөвдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахим хэлбэрээр бүртгэж байгаа юм.

Тэмцээний үеэр үзэгчдийн дундаас азтангуудыг тодруулж шагнал гардуулах ажиллагаа ч зохион байгуулагдах төлөвтэй байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу