-1.9 C
Ulaanbaatar
Мягмар, 4 сар 22, 2025

Улаанбуудайн гурилын импорт I улиралд огцом өсөлттэй гарлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гаалийн ерөнхий газрын шинэчилсэн мэдээллээс үзэхэд, 2025 оны эхний улиралд Монгол Улс нийт 15.8 мянган тонн улаанбуудайн гурил импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 дахин өссөн үзүүлэлт болжээ. Харин боловсруулаагүй улаанбуудай буюу түүхий улаанбуудайны импорт ердөө 1.7 мянган тонн болж, 97.4 хувиар буурсан байна.

ХХААХҮЯ-наас мэдээлснээр, энэ онд нийт 360 мянган га талбайд улаанбуудай тариалахаар төлөвлөж байгаа хэдий ч гурил болон малын тэжээлийн импортын татварыг тэглэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс импортийн хэмжээ ихээхэн хамаарч буйг онцолжээ.

Импортын хандлага зөвхөн улаанбуудайн гурилаар хязгаарлагдахгүй бөгөөд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн импортийн хэмжээ ч мөн өсөлттэй байна. Тухайлбал:

  • Цагаан будааны импорт 95 хувиар,
  • Өтгөрүүлсэн болон хуурай сүүний импорт 77.8 хувиар,
  • Хүнсний ногооны импорт 22 хувиар тус тус өссөн бол
  • Өндөгний импорт 3.6 дахин нэмэгдэж, оны эхний гурван сарын байдлаар нийт 33.9 сая ширхэг өндгийг ОХУ-аас импортолжээ.

Ирээдүйд Евразийн эдийн засгийн холбоотой байгуулж буй чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болвол:

  • 90 сая ширхэг өндөгт ногдуулах гаалийн татвар 50 хувиар буурч, 7.5 хувь болно,
  • 50 мянган тонн улаанбуудайг 3.75 хувийн татвартайгаар импортлох боломж бүрдэх юм.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээлснээр уг хэлэлцээрийн хүрээнд нийт 366 нэр төрлийн барааны жагсаалтыг эцэслэн тохирсон бөгөөд МУИС-ийн судлаачдын дүгнэлтээр энэхүү хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр эдийн засагт дараах өөрчлөлт гарах хандлагатай байна. Үүнд:

  • Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.1 хувиар буурч болзошгүй,
  • Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 17.9 хувиар агшина,
  • Харин импорт 4.72 хувь, экспорт 3.7 хувиар өсөх төлөвтэй байна.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here