2025 оны намар гэхэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын бага, дунд сургуулиудад хиймэл оюун ухааны (AI) хичээл албан ёсоор орох болсныг тус хотын Боловсролын хороо зарлалаа.
Шинэ журмын дагуу сургуулиуд улирал бүр хиймэл оюун ухааны хичээлд дор хаяж найман цагийг хуваарилах үүрэгтэй бөгөөд уг хичээлийг бие даасан хэлбэрээр эсвэл мэдээллийн технологийн хичээлийн хүрээнд хамтатган оруулах боломжтой гэж мэдээлжээ.
Хичээлүүдийн агуулгын хувьд:
- Бага анги – Хүүхдүүдийг хиймэл оюун ухааны суурь ойлголттой танилцуулна.
- Дунд анги – AI-г хэрхэн сургалтын үйл ажиллагаанд болон өдөр тутмын амьдралдаа ашиглаж болох талаар заавар, мэдлэг олгоно.
- Ахлах анги – Инноваци, хиймэл оюун ухааныг өргөн хүрээнд хэрхэн хэрэглэж болохыг гүнзгийрүүлэн судлуулна.
Энэхүү санаачилгын зорилго нь сурагчдын технологийн суурь боловсролыг эртнээс бий болгох, хиймэл оюун ухааны салбарт ирээдүйд манлайлах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэж байгаа юм.
Мөн Хятадын технологийн салбар сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжилд онцгой анхаарч буйг нотолсон үйл явдлуудын нэг бол 2024 оны эхээр “DeepSeek” стартап компанийн танилцуулсан DeepSeek нэртэй AI чатбот бөгөөд энэ нь олон улсын AI салбар болон санхүүгийн зах зээлд ихээхэн анхаарал татсан билээ.