-24.9 C
Ulaanbaatar
Даваа, 3 сар 2, 2026

“The MongolZ” баг FISSURE Playground 2 тэмцээний дэд байрт шалгарч, 230,000 ам.долларын шагнал авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээний аваргын төлөөх тоглолт Сербийн Белград хотноо өчигдөр зохион байгуулагдаж, өндөрлөлөө. Манай улсын “The MongolZ” баг (Ерөнхий ивээн тэтгэгч 1xBet) финалд өрсөлдсөн билээ.

Аваргын төлөөх тоглолт

“The MongolZ” баг аваргын төлөө Бразилын “FURIA” багийн эсрэг “Во5” (таван мапаар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:3 онооны харьцаатай ялагдав. Тоглолт таван мап ширүүн өрсөлдөөнтэй өрнөсөн бөгөөд эцэст нь “Dust 2 мап” дээр аваргын хувь заяа шийдэгдсэн юм. Тоглолтын харьцаа 2:2 байхад манай баг “Dust 2 мап” дээр хамгаалах талаасаа таван үе авч эхэлсэн боловч довтлох талаас нэг ч үе авч чадалгүй дуусгав.

Шагналын мэдээлэл

Ийнхүү “The MongolZ” баг 1.2 сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground 2 тэмцээний дэд байрт шалгарч, 230,000 ам.долларын шагнал авч байна. Тус мөнгөн дүнгийн 100,000 ам.доллар багийн тоглогчдод очих бол 130,000 ам.доллар нь багийн арын албанд хуваарилагдахаар зохион байгуулагчид зохицуулжээ. Харин аваргын цом өргөсөн Бразилын “FURIA” баг 360,000 ам.долларын шагнал хүртэж байгаа юм.

Ирэх тэмцээний бэлтгэл

“The MongolZ” баг үргэлжлүүлэн энэ сарын 27-нд Шведийн Стокхольм хотноо эхлэх “ESL Pro League Season 22” тэмцээнд хоёрдугаар шатнаас оролцоно. Нийт нэг сая ам.долларын шагналын сантай тухайн тэмцээнд 24 баг хоёр шатанд хуваагдаж, тойргийн журмаар тоглоно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу