7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Харвардын их сургуулийн хоёр тэрбум ам.долларын санхүүжилт царцжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын Боловсролын яам 2025 оны дөрөвдүгээр сарын 14-нд Харвардын их сургуульд зориулсан хоёр тэрбум ам.долларын санхүүжилтийг зогсоож, бодитой арга хэмжээ авсныг албан ёсоор зарлалаа. Энэ шийдвэр нь Доналд Трампын зүгээс тус сургуульд тавьсан шаардлагыг үл биелүүлснээс үүдэн гарсан байна.

Тодруулбал, ерөнхийлөгч асан Доналд Трамп Харвард болон бусад дээд боловсролын байгууллагуудад DEI буюу “хүйс, арьсны өнгө, үндэс угсааны тэгш оролцоо”-ны бодлогыг эргэн харж, уг чиглэлийн хөтөлбөрүүдэд эрс шинэчлэл хийхийг шаардсан. Харин Харвардын удирдлагууд энэ шаардлагыг эсэргүүцсэнээр холбооны засгийн газрын санхүүжилт түр хугацаанд зогсох шалтгаан болсон юм.

Харвардын ерөнхийлөгч Алан Гарбер тус асуудалтай холбогдуулан ил захидал илгээж, “Ийм шаардлага нь холбооны засгийн газарт сургуульд хяналт тогтоох аюултай бөгөөд мэдлэгийг судалж, үйлдвэрлэж, түгээх зорилготой хувийн байгууллагын үнэт зүйлсэд заналхийлж байна” хэмээн мэдэгджээ.

Үүний дараа Боловсролын яамны харьяа Еврейчүүдийн эсрэг гадуурхлыг эсэргүүцэх ажлын хэсгээс 2.2 тэрбум ам.долларын хугацаат санхүүжилт болон 60 сая ам.долларын гэрээт хэлцлийг албан ёсоор царцааж буйгаа мэдэгдсэн юм.

Трампын захиргаа ерөнхийдөө АНУ-ын дээд боловсролын байгууллагуудыг хэт зүүний хандлагатай хэмээн шүүмжилж, холбооны санхүүжилт олгох нөхцөл, шалгуурыг чангатгах байр суурийг тууштай баримталж буй. Энэ хүрээнд зөвхөн Харвард бус, хэд хэдэн нэр хүндтэй их сургуулийн олон зуун сая ам.долларын санхүүжилтийг хойшлуулсан нь дээд боловсролын салбарт улс төрийн шинэ зөрчил үүсгэх магадлалтай болоод байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here