0.1 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

Дэлхийн шилдэг тоглогч У.Дембеле – Алтан бөмбөгийн эзний тухай сонирхолтой баримтууд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны “Алтан бөмбөг”-ийн эзэн тодорлоо

2025 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал болох “Алтан бөмбөг”-ийг Францын шигшээ болон ПСЖ багийн довтлогч Усман Дембеле хүртсэн тухай албан ёсны мэдээлэл гарлаа. Түүний нэрийг сүүлийн мөч хүртэл нууцалж байсан ч олон улсын санал асуулгаас үзэхэд тэрбээр “Барселона”-гийн залуу од Ламин Ямалтай ширүүн өрсөлдөөн үзүүлжээ.

28 настай Дембеле хэдхэн жилийн өмнө гэмтэл, сахилга батын асуудлаар шүүмжлэлд өртөж, ирээдүй нь эргэлзээтэй болж байсан ч тэрээр өөрийгөө эргэн баталж, спортын карьерын оргилд хүрч чадлаа. Түүний амжилтын ард олон сонирхолтой баримт, түүх бий.

У.Дембеле – Хүүхэд нас ба гарал үүсэл

1997 онд Францын Вернон хотод төрж, хажуугийн Эвра хотод өссөн. Тэрбээр анх хөлбөмбөг тоглож эхэлсэн газар нь ч энэ нутаг. Нормандийн эдгээр хот Парисаас 100 орчим км зайтай.

Аав нь Мали, ээж нь Мавритани ба Сенегалын гаралтай тул Усман Дембеле онолын хувьд дөрвөн улсын шигшээ багт тоглох боломжтой байсан юм.

Эхний амжилтууд ба мэргэжлийн замналын эхлэл

Дембеле 13 настайдаа “Ренн” багийн академид элссэн. Тухайн үед “Хавр” болон “Кан” багууд ч түүнийг сонирхож байсан ч “Ренн” баг түүний гэр бүлд байр олгосноор шийдвэр нь тодорхой болжээ.

17 насандаа “Ренн”-ий нөөц багийн гол довтлогч болсон бөгөөд 18 тоглолтод 13 гоол оруулж, дөрөвдүгээр дивизионы шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Эхэндээ гэрээний нөхцлөөс шалтгаалан “Бенфика” руу явах дөхсөн ч 2015 онд “Ренн”-тэй албан ёсоор гэрээ байгуулж, Францын Лиг 1-д хөл тавьжээ.

2016 оны гуравдугаар сард “Нант”-ын эсрэг хийсэн тоглолтод анхны хет-трикээ хийсэн бөгөөд уг тоглолтыг “Барселона”, “Челси”, “Ливерпуль”-ийн скаутууд үзэж байв.

Олон улсын шилдэг шилжилт ба Барса дахь замнал

2017 онд “Барселона” баг түүнийг 105 сая евро + 42 сая нэмэлт нөхцөлтэй гэрээгээр элсүүлж, тухайн үедээ хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй наймаа болсон. Гэсэн ч гэрээнд туссан цуцлалтын нөхцөл нь 400 сая еврогоор үнэлэгдсэн байв. Хожим ПСЖ багт 50 сая еврогоор шилжсэн юм.

“Барселона”-д тоглох зургаан улиралдаа тэр 40 гоол, 41 дамжуулалт буюу нийт 81 оноо цуглуулсан. Гэвч 799 өдрийг гэмтлийн улмаас өнжиж, 141 тоглолтод оролцож чадаагүй нь түүний карьерт сөрөг нөлөө үзүүлж байв.

Хувийн амьдрал ба эрс өөрчлөлт

2021 оны арванхоёрдугаар сард У.Дембеле гэрлэж, хосууд 2022 онд охинтой болсон. Эхнэр нь Рима Эбдуш гэх эмэгтэй бөгөөд ислам шашинтны хувцасны Razalae брэндийг үүсгэн байгуулжээ. Хосууд хувийн амьдралынхаа талаар хэвлэл, сошиалд мэдээлэл нийтлэхээс эрс татгалздаг.

Хуримын дараах зургаан сарын хугацаанд Дембеле Ла Лигийн хамгийн олон дамжуулалт өгсөн тоглогч болж, 13 гоолын дамжуулалт хийсэн нь олон хүний гайхшралыг төрүүлжээ.

Сонирхолтой баримтууд

  • Дембеле хүүхэд байхад футзал тоглодог байсан нь бөмбөг эзэмшилт, хууралтад нь ихээхэн нөлөөлсөн.
  • Түүнийг талбай дээрх хурд, хөнгөн хөдөлгөөнөөс нь болж “Шумуул” хэмээх хочоор нэрлэдэг.
  • Баруун, зүүн хөлөөр ижил чадварлаг тоглодог амбидекстр хөлбөмбөгч. Гар бичгийн хувьд ч адил.
  • “Дортмунд”-д түрээсэлж байсан байрныхаа хогийг хаяагүй, үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс болж 10 мянган еврогийн торгууль хүлээж байв.
  • Тэр FIFA, Fortnite, Call of Duty, NBA 2K зэрэг цахим тоглоомын үнэнч фэн.

ПСЖ-д шинэ амжилтуудыг эхлүүлсэн нь

Өнгөрсөн улиралд Дембеле анх удаа Европын топ лигийн мэргэн бууч болсон бөгөөд Лиг 1-т 21 гоол оруулжээ. Ингэснээр ПСЖ-д “Барса”-гаас илүү гоол оруулсан бөгөөд Францын багийн төлөө нийт 43 гоол-ын амжилттай тоглосон байна.

Дэлхийн шилдэгт хүрсэн нь зүгээр нэг аз биш

У.Дембелегийн замнал нь авьяас, уналт, сэргэлт, эргэж босох хүсэл, сахилга бат, тууштай хөдөлмөрийн бодит илэрхийлэл болж байна. Тэр зөвхөн дэлхийн шилдэг тоглогч болохоор төдийгүй олон залуу тамирчны хувьд урам зориг өгсөн, тууштай зүтгэсний үр дүн гэдгийг харууллаа.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here