Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын өсвөрийн хоккейн баг дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн нарын удирдлага дор оролцож байгаа юм. Манай баг өчигдөр Индонезийн шигшээ багтай тоглож, 5:2 харьцаагаар ялалт байгуулснаар тэмцээний хоёр дахь хожлоо авлаа.
Энэ удаагийн тоглолтын шилдэг тоглогчоор П.Отгон-Од шалгарсан байна.
Монголын баг өнөөдөр Узбекистаны багтай тоглохоор товлогджээ.
Тоглолтын дүн:
| Баг | Оноо |
|---|---|
| Монгол | 5 |
| Индонез | 2 |