“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн арга хэмжээг энэ жил 11 дэх удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус марафонд оролцох иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэж байгаа юм. Одоогийн байдлаар 23 мянга гаруй хүн марафонд гүйхээр бүртгэлээ хийлгээд байна.
Сүүлийн жилүүдэд “Улаанбаатар марафон”-д гадаад, дотоодын мэргэжлийн тамирчид болон сонирхогч гүйгчид өргөнөөр оролцох болсон. Энэ нь марафоны цар хүрээ жилээс жилд тэлж, оролцогчдын тоо тогтмол нэмэгдэж байгааг харуулж байна.
Марафонд оролцох иргэд өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.