7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Пенсильвани мужийн захирагчийн гэрт гал тавьсан этгээд өөрөө цагдаад очжээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний Ням гарагийн орой АНУ-ын Пенсильвани мужийн захирагч Жош Шапирогийн гэрт галдан шатаах хэрэг гарлаа. Сэжигтэн этгээд, 38 настай Коди Балмер молотовын коктейль ашиглан гэрт нэвтрэн орж, халдлага үйлдсэн нь тогтоогджээ.

Хамгийн сонирхолтой нь, Балмер хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийн санаачилгаар цагдаагийн газар очиж, хийсэн үйлдлээ хүлээсэн байна. Тэрбээр мэдүүлэг өгөхдөө хэрвээ Шапиро тухайн үед түүнтэй нүүр тулгарсан бол “алхаар зодох байсан” хэмээн хэлжээ. Халдлага болох үед захирагч Жош Шапиро гэр бүлтэйгээ хамт гэртээ унтаж байсан бөгөөд энэ нь хэрэгт онц ноцтой шинж чанар нэмж буйг хууль сахиулагчид онцолж байна.

Балмерт дараах хэргүүдийг үйлдсэн хэмээн буруутгаж байгаа аж:

  • Хүний амь хороохоор завдсан
  • Гэр бүлийн гишүүдийн амь насанд халдах оролдлого
  • Гэрт хууль бусаар нэвтэрсэн
  • Галдан шатаасан
  • Засгийн газрын албаны ажилд нөлөөлөх оролдлого

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Майк Жонсон уг хэрэгт хариу өгч, “Захирагч Шапиро болон түүний гэр бүлийнхний эсрэг үйлдэгдсэн энэ халдлагыг өршөөж болохгүй. Үүнийг тэвчин хүлээн зөвшөөрөх аргагүй. Буруутныг хуулийн дагуу шийтгэх ёстой” хэмээн мэдэгдэл хийжээ.

Харин Жош Шапиро өөрийн байр суурийг илэрхийлэхдээ:

“Өчигдөр миний гэр рүү халдсан нь намайг айлгаж, буулгах гэсэн оролдлого. Гэвч би энэ бүхэнд автахгүй.” гэжээ.

Энэ хэрэг нь сүүлийн жилүүдэд өндөр албан тушаалтнуудын эсрэг гарч буй ноцтой халдлагуудын нэг юм. Өмнө нь 2022 оны аравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан Нэнси Пелосигийн гэрт үл таних этгээд хууль бусаар нэвтэрч, нөхөр Паул Пелосид алхаар халдсан хэрэг гарч байсан билээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here