Түүхэн амжилт: The MongolZ Дэлхийн чансааг анх удаа тэргүүлэв!

HLTV-ийн сүүлийн жагсаалтад The MongolZ баг 896 оноотойгоор тэргүүлж, Францын Vitality баг 880 оноотойгоор хоёрдугаар байрт оржээ. Чансааны эхний таван байр дараах байдалтай байна:

  1. The MongolZ – 896 оноо
  2. Vitality – 880 оноо
  3. MOUZ – 600 оноо
  4. Spirit – 577 оноо
  5. FURIA – 500 оноо

Удаах байруудад бусад хүчирхэг багууд бичигдэж байгаа ч Монголын багын өсөлт онцгой анхаарал татаж байна.

Түүхэн амжилт: The MongolZ Дэлхийн чансааг анх удаа тэргүүлэв!

Багийн амжилтын нууц

1xBet компанийн түнш The MongolZ баг сүүлийн үед HLTV-ийн оноогоо тогтмол өсгөж байгаа бөгөөд сүүлийн гурван том тэмцээндээ бүгдэд нь финалд шалгарсан нь тэдний хүч чадлыг илтгэж байна. Энэ амжилт нь багийн тогтвортой бэлтгэл, шинэ стратеги, олон улсын туршлагын үр дүн гэж үзэж болно.

Дараагийн тэмцээн: ESL Pro League S22

The MongolZ багийн дараагийн сорилт бол ESL Pro League Season 22 тэмцээн бөгөөд тэмцээн аль хэдийн эхлээд байгаа билээ. Нийт 24 баг оролцох энэ арга хэмжээ хоёр үе шаттай зохион байгуулагдана. Монголын баг 2-р шатнаас эхлэн өрсөлдөх бөгөөд уг шат 10-р сарын 3-19-ны хооронд Шведийн Стокхолм хотын ESL студид явагдана.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу