-4.9 C
Ulaanbaatar
Ням, 10 сар 12, 2025

Монголбанк “Стэйблкойн”-ийг нэвтрүүлэх судалгааг эхлүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголбанк 2026 оноос хэрэгжүүлэх мөнгөний бодлогын хүрээнд блокчэйн дэд бүтцэд суурилсан цахим мөнгөний хэлбэр болох “Стэйблкойн”-ийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судалж эхэлжээ.

Монголбанк нь Төв банкны тухай болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу төлбөрийн системийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд шинэ төрлийн төлбөрийн үйлчилгээ, санхүүгийн дэд бүтэц, цахим хэрэгслийн нөлөөллийг тогтмол судалж байна.

“Стэйблкойн” гэж юу вэ?

“Стэйблкойн” нь Төв банкуудын нэвтрүүлдэг цахим төлбөрийн хэрэгслийн нэг төрөл бөгөөд криптовалютын тогтворгүй байдлыг бууруулж, хууль ёсны мөнгөн тэмдэгтийн ханшинд уялддаг онцлогтой.

Монголбанк энэ технологийг судлахдаа дараах асуудлуудыг хамруулжээ:

  • Улсын эдийн засагт үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн нөлөө
  • Санхүүгийн хүртээмжид гарах өөрчлөлт
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл

Давуу тал ба дэлхийн жишээ

Тайланд дурдсанаар, уламжлалт корреспондент банкны тогтолцоо нь өндөр шимтгэлтэй, олон зуучлагчтай, гүйлгээний сааталтай байдаг бол блокчэйн технологид суурилсан “Стэйблкойн” нь:

  • Гүйлгээг түргэн, хямд өртгөөр гүйцэтгэх
  • Олон улсын худалдаа, мөнгөн гуйвуулгыг хөнгөвчлөх
  • Шилэн ил тод байдлыг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай гэж үзжээ.

Дэлхийн хандлага

2025 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн “Стэйблкойн”-ийн зах зээл 252 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүний 68 хувийг АНУ-ын Tether (USDT) эзэлж байна. 2024 онд “Стэйблкойн”-ийн нийт гүйлгээний хэмжээ 27.6 их наяд ам.долларт хүрч, энэ нь Visa болон Mastercard-ийн нийт гүйлгээний нийлбэрээс өндөр үзүүлэлттэй болжээ.

Бразил, Венесуэль, Мексик зэрэг орнууд “Стэйблкойн”-ийг аль хэдийн хэрэглээндээ нэвтрүүлсэн бол Хонгконг, Япон зэрэг улс 2025 онд уг төлбөрийн хэрэгслийг хуульчлан баталсан байна.

Монголбанк ийнхүү “Стэйблкойн”-ийг нэвтрүүлэх суурь судалгааг эхлүүлснээр, Монгол Улс бүс нутагтаа финтек технологийн дэвшлийг бодлогын түвшинд судалж эхэлсэн анхдагчдын нэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here