Монголд анх удаа нисдэг такси үйлчилгээ нэвтрэхэд бэлэн болж байна. “Ontime” компани 2025 оны аравдугаар сарын 24-нөөс эхлэн Улаанбаатар хотын төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудал, мөн эсрэг чиглэлд нисдэг тэргээр зорчигч тээвэрлэх үйлчилгээг эхлүүлэхээр болжээ.
7 минутын нислэг — ₮357,000
Шинэ үйлчилгээний хүрээнд зорчигчид ердөө 7 минутын дотор онгоцны буудалд хүрэх боломжтой.
- Нэг хүний тасалбарын үнэ: 99 ам.доллар буюу ойролцоогоор 357,000 төгрөг
- Нислэгийн чиглэл: UB Downtown ↔ “Чингис хаан” ОУНБ
- Нийт нислэгийн хугацаа: 7 минут
Хоёр нисдэг тэрэг — 13 хүний багтаамж
Ontime компанийн мэдээлснээр үйлчилгээнд хоёр төрлийн нисдэг тэрэг ашиглах бөгөөд
- Нэг нь 8 хүний суудалтай,
- Нөгөө нь 5 хүний суудалтай юм байна.
Хотын түгжрэлийг бууруулах шинэ шийдэл
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах зорилготой энэхүү үйлчилгээ нь өндөр орлоготой зорчигчид болон бизнес аяллын хэрэглэгчдэд зориулсан түргэн, тансаг зэрэглэлийн тээврийн шийдэл болох юм.