Улаанбаатар хотод нийтийн тээврийн гурван шинэ чиглэл нэмэгдлээ

Нийтийн тээврийн бодлогын газар иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах хүрээнд Д:11, Д:12, Д:13 гэсэн гурван шинэ чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлийн замналд өөрчлөлт оруулжээ.

Д:1 чиглэлийн шинэчлэл

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор нийтийн тээврийн Д:1 “Шархадны эцэс–Ботаник” чиглэлийн маршрутыг шинэчилж, Д:1 “Шархад–Хангамж–Ботаник” болгон өөрчилсөн байна.

Шинэ чиглэлүүдийн дэлгэрэнгүй

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны оршин суугчдын зорчих хэрэгцээг нэмэгдүүлэх зорилгоор дараах гурван чиглэлийг шинээр үйлчилгээнд нэвтрүүллээ:

  1. Д:11 – “Офицеруудын ордон – Эрдэнэтолгой – Цахлай – 422 дугаар худаг”
  2. Д:12 – “Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо – Улиастайн шинэ эцэс”
  3. Д:13 – “Улиастайн шинэ эцэс – Шархадны эцэс”

Иргэдэд зориулсан мэдээлэл

Шинэ чиглэлүүдийн зураглал, маршрут-ыг нийтийн тээврийн албан ёсны мэдээллийн сувгуудаар нийтэлсэн тул иргэд тухайн чиглэлд зорчихдоо шинэчилсэн зураглалтай танилцахыг анхааруулжээ.

Мөн чиглэлтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэх аж.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу