PGL Astana 2026-д Монголын хоёр баг хүч үзнэ: The MongolZ, The Huns анхаарлын төвд орлоо

Монголын цахим спортын фенүүдийн анхаарлыг татах томоохон тэмцээн тун удахгүй эхэлнэ. PGL Astana 2026 тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн The MongolZ болон The Huns гэсэн хоёр баг өрсөлдөхөөр боллоо.

Дэлхийн чансааны наймдугаарт бичигдэж, Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэн, хамгийн сүүлд оролцсон PGL Bucharest 2026 тэмцээнийг гуравдугаар байрт өндөрлүүлсэн The MongolZ багийн дараагийн оролцох тэмцээн нь PGL Astana 2026 болж байна. Мөн тус багийн спонсороор 1xBet ажиллаж байгаа нь онцлог юм.

Найман өдөр үргэлжлэх тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг оролцоно

PGL Astana 2026 тэмцээн тавдугаар сарын 9-нд эхэлж, нийт найман өдрийн турш үргэлжилнэ. Энэ удаа дэлхийн шилдэг 16 баг хоорондоо өрсөлдөх бөгөөд нийт шагналын сан нь 1,600,000 ам.доллар юм.

Тус тэмцээнд оролцож буй хамгийн өндөр чансаатай баг нь дэлхийн гуравдугаарт бичигдэж байгаа Бразилын FURIA баг байна.

PGL Astana 2026-д Монголын хоёр баг хүч үзнэ: The MongolZ, The Huns анхаарлын төвд орлоо

Тэмцээний формат болон шагналын сан

Энэ удаагийн тэмцээн хасагдах журмаар явагдах бөгөөд 16 баг оноолтоор таарч, Best of 3 тоглолт хийнэ. Хожсон баг дараагийн шатанд шалгарах бол ялагдсан баг тэмцээнээ өндөрлүүлэх юм.

Мөн тэмцээнд гуравдугаар байрын төлөөх тоглолт багтсан байна. Шагналын хуваарилалт дараах байдлаар явагдана:

  • 1-р байр — 256,000 ам.доллар
  • 2-р байр — 120,000 ам.доллар
  • 3-р байр — 96,000 ам.доллар
  • 16-р байр — 8,000 ам.доллар

Монголыг төлөөлөх хоёр багийн замнал өөр байлаа

Энэ тэмцээнд Монгол Улсаас зөвхөн The MongolZ бус, мөн The Huns баг оролцож байгаагаараа онцлогтой.

The MongolZ баг тэмцээнд шууд урилгаар оролцож байгаа бол The Huns баг Азийн хаалттай сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, түрүүлснээр эрхээ авчээ. Одоогийн байдлаар The Huns баг дэлхийн чансааны 61-р байрт бичигдэж байна.

Оноолт хараахан гараагүй ч Монголын фенүүдийн хүлээлт өсөж байна

Одоогийн байдлаар багуудын оноолт болон тоглолтын нарийн хуваарь хараахан зарлагдаагүй байна. Гэсэн ч Монголыг төлөөлөх хоёр баг ижил тэмцээнд оролцож байгаа нь фенүүдийн хувьд онцгой сонирхол татсан үйл явдал болж байна. Хэрэв хоёр баг хоорондоо таарвал энэ нь тэмцээний хамгийн үзүүштэй мөчүүдийн нэг болох нь гарцаагүй.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу