Увс аймгийн Тэс сумын Шархөдөө гэх газарт мал тууж яваад сураггүй болсон малчныг эрэн хайх ажиллагааны үр дүнд эсэн мэнд олжээ.
Эрэн хайх ажиллагаа хоёр хоног үргэлжилжээ
67 настай эрэгтэй малчин У нь 10-р сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим Шархөдөө гэдэг газраас Улаангом сумын зүг мал тууж яваад сураггүй болсон байна.
Ар гэрийнхэн нь 10-р сарын 13-ны өдрийн 03:30 цагт Онцгой байдлын газарт хандан тусламж хүссэний дагуу аймгийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид газар дээр нь очиж ажиллажээ.
Малчин эрийг эсэн мэнд олжээ
Аврагчид эрэн хайх ажиллагааг богино хугацаанд амжилттай зохион байгуулж, малчин У-г эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Онцгой байдлын газрын мэдээлснээр тухайн иргэн эрүүл мэндийн хувьд аюулгүй байгаа бөгөөд одоогоор нэмэлт эмнэлгийн тусламж шаардлагагүй гэжээ.