-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

Дональд Трамп: АНУ цөмийн зэвсгийн туршилтаа нэн даруй эхлүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ши Жиньпинтэй уулзахаас өмнө өгсөн тушаал дэлхий дахины анхаарлыг татлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзахаасаа өмнө Батлан хамгаалах яаманд цөмийн зэвсгийн туршилтыг нэн даруй эхлүүлэхийг даалгасан тухайгаа мэдэгджээ.

Тэрбээр “Бусад улс орнууд цөмийн туршилт хийж байгаа тул АНУ эрх тэгш үндсэн дээр өөрийн туршилтыг эхлүүлэх ёстой” хэмээн Truth Social платформ дээр байр сууриа илэрхийлсэн байна.

“Энэ үйл явц нэн даруй эхэлнэ. Орос хоёрдугаарт, Хятад гуравдугаарт жагсаж байгаа ч таван жилийн дотор биднийг гүйцэж түрүүлэх эрсдэлтэй байна” гэж Трамп мэдэгдэв.

Орос, Хятад цөмийн хүч чадлаа харуулж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан цөмийн хөдөлгүүртэй “Посейдон” супер торпедын амжилттай туршилт хийгдсэнийг мэдэгдсэн бөгөөд энэ зэвсэг нь далайд цацраг идэвхт аварга долгион үүсгэх чадалтай гэж цэргийн шинжээчид дүгнэжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт Орос шинэ “Буревестник” далавчит пуужингийн туршилт хийж, цөмийн зэвсэг хөөргөх сургуулилалт явуулсан нь Вашингтоныг илүү хатуу байр суурь баримтлахад хүргэсэн гэж ажиглагчид үзэж байна.

АНУ 1992 оноос хойш туршилт хийгээгүй

АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн туршилт хийсэн бөгөөд тухайн үеэс хойш туршилтуудыг зогсоосон. Ийм туршилтууд нь шинэ зэвсгийн хүчин чадлыг шалгах, хуучин зэвсгийн ажиллагааг баталгаажуулах зорилготой байдаг.

Түүх сөхвөл, АНУ 1945 онд Нью-Мексико мужийн Аламогордо хотод анхны 20 килотоннын атомын бөмбөгийг туршсанаар цөмийн эрин үеийг нээж, удалгүй Хирошима, Нагасакид бөмбөг хаяж Дэлхийн II дайныг төгсгөсөн билээ.

Дэлхий дахинд шинэ хүйтэн дайны түгшүүр нэмэгдэв

Шинжээчид Трампын энэхүү шийдвэр нь олон улсын цөмийн тэнцвэрт байдлыг эвдэх, хүйтэн дайны дараах хамгийн ноцтой геополитикийн хямралыг өдөөж болзошгүй гэж анхааруулж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here