Угаарын хий гэж юу вэ?
Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг органик түлш бүрэн шатахгүй үед үүсдэг үнэргүй, өнгөгүй хий юм. Энэ нь хүний биед мэдэгдэхгүйгээр нэвтэрч, амьсгал боогдох, ухаан алдах, цаашлаад үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй.
Угаарын хий нь дараах тохиолдолд үүсдэг.
- Түлш дутуу шатах үед
- Пийшин, зуухны хаалтыг бүрэн хаахад
- Яндангаа авч, өрхөө бүтээх үед
- Зуух, яндангийн битүүмж алдагдах үед
- Яндан хэт нам, таталт муутай байх үед
Эдгээр нь гэрийн халаалт, зуух ашиглалтын хамгийн түгээмэл алдаа бөгөөд хүйтний улиралд угаарын хийн хордлого нэмэгдэх гол шалтгаан болдог.
Сэргийлэх аргууд
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд дараах энгийн дүрмийг тогтмол мөрдөх шаардлагатай.
- Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө битгэхгүй байх.
- Яндан, зуухны битүүмжлэлийг тогтмол шалгах.
- Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу суурилуулж, хэвийн ажиллагааг байнга шалгах.
- Галын аюулгүй байдлыг хангах зориулалттай цахилгаан хэрэгсэл ашиглах.
- Гэр, байшингаа сайн дулаалж, агаарын солилцоог тогтмол хийж байх.
Эдгээр алхмыг өдөр тутам мөрдвөл угаарын хийн хордлогоос гэр бүл, хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах бүрэн боломжтой юм.





