Монголын баг гурван медаль хүртэж тэмцээнийг өндөрлүүлэв
БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд Монгол Улсаас 40 харваач оролцож, амжилттай оролцлоо. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр дөрвөн өдрийн турш өрнөсөн юм.
Манай харваачид нийтдээ хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, тэмцээнийг өндөр амжилттай дуусгав.
Б.Ганзориг хос алт, гранпригийн эзэн болов
Үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30 болон 70 метрийн зайд хоёр алтан медаль хүртэж, бүх зайн нийлбэр дүнгээр гранпри шагналын эзэн болжээ.
Харин эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн амжилтад хувь нэмрээ оруулсан байна.





