Монголын хоккейчид Макаог 18:0-ээр бут ниргэж, Азийн цомыг ялалтаар эхлүүллээ

Киргизстан Улсын нийслэл Бишкек хотод Азийн цомын аварга шалгаруулах U-18 ангиллын идэрчүүдийн хоккейн тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын хоккейн Үндэсний шигшээ баг эхний тоглолтоо Макаогийн багийн эсрэг хийж, тэмцээний гараагаа итгэл төгс ялалтаар эхлүүллээ.

Монголын баг Макаогийн шигшээг 18:0 харьцаагаар илт давуу хожсон байна. Ингэснээр манай хоккейчид Азийн цомын тэмцээнд хүчтэй эхлэл тавьж, өрсөлдөгчөө нэг ч гоол оруулах боломжгүй болгожээ.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор Монголын багийн 13 дугаартай тоглогч, багийн ахлагч Өлзийсайханы Наранбат шалгарсан байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу