“Чингис хаан” олон улсын нисэх буудал орчмын цаг агаарын нөхцөл хүндэрч, их хэмжээний цас орж, салхи ширүүссэнээс үзэгдэх орчин хязгаарлагдаад байна. Үүнтэй холбоотойгоор МИАТ ТӨХК нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зорилгоор өнөөдрийн зарим нислэгийн цагийн хуваарийг өөрчилжээ.
Шинэчилсэн нислэгийн хуваарь
Истанбул – Улаанбаатар (ОМ162):
- Истанбулын цагаар 20:50 цагт хөөрч,
- Маргааш 10:00 цагт “Чингис хаан” ОУНБ-д бууна.
Улаанбаатар – Токио – Улаанбаатар:
- ОМ501 нислэг Улаанбаатараас 11:00 цагт хөөрч, 16:35 цагт Нарита нисэх буудалд бууна.
- ОМ502 нислэг Токиогоос 17:35 цагт хөөрч, 22:40 цагт Улаанбаатарт бууна.
Улаанбаатар – Сөүл – Улаанбаатар:
- ОМ301 нислэг 11:05 цагт хөөрч, 15:25 цагт Инчонд бууна.
- ОМ302 нислэг 16:40 цагт Инчоноос хөөрч, 19:25 цагт Улаанбаатарт бууна.
Нөхцөл байдлыг анхаарахыг зөвлөв
МИАТ компанийн мэдээлснээр бусад чиглэлийн нислэг хуваарийн дагуу үргэлжлэх хэдий ч цаг агаарын нөхцөлөөс хамаарч нэмэлт өөрчлөлт гарах боломжтой тул зорчигчдод тухай бүр мэдээлэх юм.
Мөн тус компаниас цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор аялагчдад хөдөлгөөнд болгоомжтой оролцож, нислэгийн товлосон цагаас 2-3 цагийн өмнө нисэх буудалд ирэхийг анхааруулжээ.






Аюулгүй байдал нэгдүгээрт шүү дээ, зөв шийдвэр