Сүүлийн хоёр арван жилд дэлхийн олон оронд бага насны хүүхдүүдийн дунд цусны даралт ихсэх өвчлөл нэмэгдэж буйг Lancet шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгаа анхаарууллаа. БНХАУ-ын Жежянь Анагаахын сургуулийн эрдэмтэн Пейже Сонг судалгааны дүнг танилцуулахдаа:
“2000 онд хөвгүүдийн 3.4%, охидын 3%-д цусны даралтын шинж тэмдэг илэрдэг байсан бол 2020 он гэхэд энэ үзүүлэлт 2–3 хувиар өссөн”
хэмээн онцолсон байна. Ийм өсөлт АНУ болон Европын орнуудад ч мөн адил тэмдэглэгджээ.
Өсөх болсон гол шалтгаанууд
Хүүхдийн дунд цусны даралт ихсэх өвчин нэмэгдэж буй нь олон хүчин зүйлтэй холбоотой. Судалгаанд дурдсанаар:
- Илүүдэл жин, таргалалт
- Инсулины эсэргүүцэл
- Хэт боловсруулсан хоол хүнс, түргэн хоол
- Дэлгэцийн хэрэглээ нэмэгдсэн
- Хөдөлгөөний дутагдал
зэрэг нь өвчний гол суурь шалтгаан болж байна.
Хөгжингүй ба хөгжиж буй орнуудын ялгаа
Судалгаагаар:
- Хөгжингүй орнуудад амьдралын буруу хэв маяг гол шалтгаан болдог бол
- Хөгжиж буй дундаж орлоготой орнуудад, тэр дундаа Монгол шиг улсад
- нийгмийн суурь орчин
- ядуурал
- агаарын бохирдол
илүү хүчтэй нөлөө үзүүлдэг гэжээ.
Массачусетсийн хүүхдийн хоол зүйн мэргэжилтэн Жилл Кастл хүүхдийн амьдралын хэвшилд анхаарах шаардлагатайг дурьдаад:
“Амьдралын хэвшлийг нь өөрчилж хөдөлгөөнтэй болгох хэрэгтэй. Үзлэг оношилгоонд байнга хамруулж, цэвэр агаарт гарах нь цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлнэ”
хэмээн зөвлөсөн байна.
Зүрх судасны өвчний үндсэн эрсдэлт хүчин зүйл
Цусны даралт ихсэх нь зүрх судасны өвчлөлд хүргэдэг хамгийн том эрсдэлт хүчин зүйл бөгөөд өвчин хүндэрч эхлэхээс өмнө оношилж, зохих арга хэмжээ авах нь зайлшгүй чухал.
- АНУ-д зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаанд ордог.
- ДЭМБ-ын мэдээлснээр 2025 онд дэлхий дахин зүрх судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралт хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй.
- Монгол Улсад ч мөн адил зүрх судасны өвчлөл нас баралтын №1 шалтгаан хэвээр байна.






Хүүхдүүд ийм багадаа даралттай болж байгаа нь аймшигтай санагдаж байна
Эцэг эхчүүд хүртэл анхаарч, хүүхдээ эртнээс үзүүлж байвал сайн юм