Азийн супер багуудын өрсөлдөөн финалдаа тун чиг ойртлоо
Ирэх Мягмар гарагт Netflix-ийн “Physical: Asia” шоу финалаа хүргэж, Азийн найман улсын шилдэг тамирчид хүч, тэсвэр хатуужлын эцсийн тулаандаа өрсөлдөнө. Эцсийн ялалтын эзэн болох баг 1 тэрбум вон буюу 700,000–730,000 ам.доллартай тэнцэх хэмжээний шагнал хүртэнэ.
Найруулагчийн хэлснээр шагнал бол зорилгын нэг хэсэг л
Шоуны найруулагч Чан Хо Ги өмнө нь:
“Манай цувралд мөнгөн шагнал том ч оролцогчид зөвхөн үүнийг хөөцөлддөггүй. Бахархал, хүндлэл маш чухал. Шагнал бол дагалдах зүйл.”
хэмээн онцолж байжээ.
Түүний хэлснээр оролцогчид бүгд эх орныхоо нэр төр, хүч чадлыг бусдад харуулахын тулд бүхнээ зориулдаг.
Өмнөх “Physical: 100” бүлгүүдтэй харьцуулбал шагнал гурав дахин өсжээ
“Physical: Asia”-гаас өмнө найруулагч хоёр бүлэг бүхий “Physical: 100” шоуг бүтээсэн. Тэдгээрт олгогдсон шагналын сан:
- 1-р бүлэг – У Жин Ён (сноуборд, кроссфит)
- Шагнал: 300 сая вон (≈ $230,000–$240,000)
- 2-р бүлэг – Амотти (кроссфит)
- Шагнал: 300 сая вон
- Тэрбээр одоо “Physical: Asia” шоуны Өмнөд Солонгосын багт өрсөлдөж байна.
Эдгээрийг харьцуулбал “Physical: Asia”-ийн шагнал болох 1 тэрбум вон нь өмнөх бүлгүүдийн шагналаас бараг гурав дахин өндөр байна.
Финалд өрсөлдөх багууд
Шоуны төгсгөлийн гурван ангид дараах орнуудын баг аваргын төлөө тулах юм:
- Монгол
- Өмнөд Солонгос
- Япон
- Австрали
Азийн аварга тодрох мөч ойртож, үзэгчдийн хүлээлт оргилдоо хүрээд байна.





