-11.2 C
Ulaanbaatar
Лхагва, 3 сар 4, 2026

“The MongolZ” баг дэлхийн аваргад “FaZe Clan”-тай ширүүн тулаан хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

StarLadder Budapest Major 2025: Дэлхийн шилдгүүдийн тулаан

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотноо үргэлжилж байгаа бөгөөд StarLadder Budapest Major 2025 тэмцээний гуравдугаар шатны тоглолтууд эхлээд байна.

Тус шатанд 16 баг таван тойргийн турш Swiss форматаар өрсөлдөх бөгөөд гурван удаа хожсон найман баг нь энэ удаагийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарах эрхээ авах юм.

Монголын “The MongolZ” баг гуравдугаар шатны эхний хоёр тойргоо аль хэдийн хийж дуусгаад байна.

Imperial Esports – нэмэлт раундтай хүнд ялагдал

Эхний тойрогт тэд Бразилын “Imperial Esports” багтай “Bo1” буюу нэг мапаар ялагчийг тодруулах форматаар өчигдөр орой тоглож, нэмэлт раундуудын дараа 14:16 гэсэн харьцаатай ялагджээ. Тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөж, хоёр талаас гарсан шийдвэрлэх алдаа, агшин зуурын оновчтой шийдлүүд тоглолтын уур амьсгалыг онцгой болгосон юм.

Team Liquid – дэлхийн топ багийг буулгасан түүхэн хожил

Хоёрдугаар тойрогт Нидерландын нэр хүндтэй “Team Liquid” багийн эсрэг мөн “Bo1” форматаар өнөөдөр үүрээр тоглож, энэ удаа 13:9 гэсэн харьцаагаар дэлхийн топ багуудын нэгийг буулган авч чадсан.

Ингэснээр “The MongolZ” баг 1-1 үзүүлэлттэйгээр гуравдугаар тойрогт шилжиж байна. Тэд 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр дэлхийн аваргын тайзан дээр Монголын цахим спортын нэр хүндийг өсгөсөөр байна.

FaZe Clan – Гуравдугаар тойргийн шийдвэрлэх өрсөлдөгч

Одоо манай багт хамгийн чухал тулаануудын нэг ирлээ.

Гуравдугаар тойрогт Европын хүчирхэг “FaZe Clan” багтай өнөө орой 22:00 цагаас “Bo1” тоглолтоор оноолт таараад байна.

  • Хэлбэр: Bo1 (нэг мапаар ялагчийг тодруулах)
  • Өрсөлдөгч: FaZe Clan
  • Цаг: Өнөө орой 22:00

Энэ тоглолтод ялалт байгуулж чадвал “The MongolZ” энэ жилийн дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарахын төлөө дахин нэг шийдвэрлэх тоглолт хийх эрхтэй болно. Харин хожигдвол дараагийн тойрогт цаашид алдаа гаргах боломжгүй, маш хүнд байдалд орох юм.

Дэлхийн тайзанд гарах замыг дэмжигч

“The MongolZ” баг 1xBet Монголоос дэмжлэгтэй хамтран ажилладаг нь багийг StarLadder Budapest Major 2025 зэрэг олон улсын тэмцээнд тогтмол оролцох, дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ дэмжлэг Монголын цахим спортын хөгжил, тоглогчдын мэргэжлийн карьерын хувьд стратегийн ач холбогдолтой.

Монголын цахим спортын нэрийг дэлхийд гаргаж буй мөч

StarLadder Budapest Major 2025 тэмцээн үргэлжилж буй энэ үед Монголын багийн тоглолт бүр цахим спорт сонирхогчдын анхаарлыг татсан онцгой үйл явдал болсоор байна. “The MongolZ” баг дэлхийн тайзан дээр өөрсдийгөө дахин дахин нотолж байгаа бөгөөд FaZe Clan-тай хийх өнөөдрийн тоглолт нь зөвхөн Swiss шатны ээлжит тулаан бус, харин Монголын цахим спортын дараагийн том алхмыг тодорхойлох чухал сорилт юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу