Ливанд болж буй өсвөр, насанд хүрэгчдийн тэмцээн
Холимог тулааны өсвөр, насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-10-ны өдрүүдэд Ливан улсын Жуния хотод үргэлжилж байна. Азийн 30 гаруй орны шилдэг тулаанчид оролцож буй уг тэмцээнд Монгол Улсаас нийт таван тамирчин өрсөлдөж, эх орноо төлөөлөн рингэнд гарч байна.
Манай багийн хувьд тулаанууд нь арванхоёрдугаар сарын 6-наас, өсвөрийн 14-15 насны ангиллын тулалдаанаар эхлэх хуваарьтай.
Өсвөрийн ангилалд зодоглох монгол тулаанчид
14-15 насны өсвөрийн ангилалд:
- 14 нас, охидын -48 кг жин:
- “Хургатай хайрхан” клубийн тамирчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн сурагч Э.Ануударь
- Хөвгүүдийн -52 кг жин:
- “Ширэн бээлий” клубийн тамирчин Б.Барсболд
- “Мазаалай файтинг төв”-ийн тамирчин Б.Тэлмүүнтамир
- 16–17 нас, хөвгүүдийн 61.2 кг жин:
- “Team Omega” клубийн тамирчин Я.Өсөхбаяр
Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх тулаанч
Насанд хүрэгчдийн 52.2 кг жинд:
- “Галт дэвжээ” клуб, Налайх дүүргийн тамирчин Н.Баттулга эх орноо төлөөлөн маргааш рингэнд гарна.
Монголын багийн дасгалжуулагчид
Тамирчдыг олон улсын рингэнд бэлтгэн гаргаж буй ситемтэй багийн ард туршлагатай дасгалжуулагчид ажиллаж байна. Үүнд:
- “Болд нударга”-ын Т.Болдбаатар
- “Team Omega”-гийн Г.Түвшин
Ийнхүү Ливаны Жуния хотын ринг дээр Монголын өсвөр, насанд хүрэгч холимог тулаанчид Азийн шилдгүүдтэй ур чадвар, бэлтгэл, сэтгэл зүйгээрээ өрсөлдөхөд бэлэн болжээ.





