-19.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 8, 2025

МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томиллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Төрийн өмчит хувьцаат компани болох МИАТ-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлаар Т.Тэлмэнг томилох шийдвэр гаргажээ. Өмнөх захирал Б.Мөнхтамирыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Т.Тэлмэнг томилсон байна.

Өмнөх Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сар гаруйн өмнө өгсөн хэмээн өөрөө мэдэгдсэн. Харин нөгөө талаас Засгийн газрын зүгээс МИАТ компанийг 9.6 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан тул түүнд хариуцлага тооцож байгаа гэх мэдээлэл хэвлэлээр тархсан юм. Ямартай ч Б.Мөнхтамирыг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гарсан.

Т.Тэлмэнгийн танилцуулга ба туршлага

Т.Тэлмэн нь Ховд аймгийн гаралтай бөгөөд МИАТ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоосоо өмнө Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

  • 2025 оноос: Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн
  • 2019 оноос: “Амар Даатгал” ХХК-ийн Бизнес эрхэлсэн дэд захирал
  • 2018–2021: Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар, төслийн зөвлөх
  • 2016–2017: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх
  • 2014–2016: “Микрокредит” ББСБ-ын Гүйцэтгэх захирал
  • 2013–2014: “Монголын Алт” корпорацийн Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирал

Т.Тэлмэн нь АНУ-ын Миссури мужийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан боловсролтой.

Зээлээс чөлөөлөгдсөн тухай

Т.Тэлмэн Америкт суралцах хугацаандаа Боловсрол, зээлийн сан (БЗС)-гаас 32 мянган ам.долларын зээл авч байжээ. Гэвч тэрээр уг зээлээ төлөөгүй байсан бөгөөд, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Л.Энх-Амгалангийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/83 дугаартай тушаалаар дээрх 32 мянган ам.долларын зээлээс чөлөөлөгдсөн байдаг.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here