-23.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Mzinho: The MongolZ magixx, jL нарт санал тавьж байсан гэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“The MongolZ” баг StarLadder Budapest Major 2025 тэмцээний плей-оффт шалгараад буй энэ үед бүрэлдэхүүний сэлгээтэй холбоотой дотоод мэдээлэл ил болж байна. Мэйжорт бэлтгэж байх үеэр багийн чухал rifler Senzu хувийн шалтгааны улмаас тодорхой хугацаанд тоглолтоос завсарлах хүсэлт гаргасан бөгөөд клуб уг шийдвэрийг нь хүндэтгэн, нөөц бүрэлдэхүүнд шилжүүлжээ. Ингээд түүний оронд хэнийг тоглуулах вэ гэдэг асуудал богино хугацаанд шийдэх ёстой хамгийн том сорилт болсон юм. Эхэндээ хэд хэдэн нэр яригдсан ч эцэст нь туршлагатай, тогтвортой тоглолтоороо танигдсан controlez-ийг улирлын эцэс хүртэл түр орлон тоглох тамирчнаар сонгосон байна.

Саяхан болсон нэгэн подкастын ярилцлагад оролцох үеэрээ багийн гишүүн Mzinho тухайн үеийн нөхцөл байдлыг эргэн дурсжээ. Тэрээр “Бид түр орлон тоглогчоо хайж, jL болон magixx-тай холбогдох гэж үзсэн. Бид jL-тэй холбогдох гэж хичээсэн ч холбогдож чадаагүй. Харин magixx багтайгаа яръя гэсэн. Дараа нь холбогдоод та нартай хамт энэ оныг дуустал тоглоход асуудалгүй гэсэн. Гэвч түүнээс өмнө бид controlez-тэй тохирчихсон байсан юм. 910 ч controlez-тай байсан нь дээр гэсэн” хэмээн ярьсан нь The MongolZ илүү өргөн сонголттой байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, клуб Европын шилдэг rifler-үүдтэй шууд харилцаж, түрээсийн зарчмаар бүрэлдэхүүнээ бэхжүүлэх боломжийг нухацтай судалж байсан ч цаг хугацаа, аль хэдийн хийсэн тохиролцооноос шалтгаалж controlez дээр тогтсон гэж хэлж болно.

Одоогоор Копенхаген Мэйжорын аварга, Литва тоглогч jL Украйны алдарт NAVI багийн бүрэлдэхүүнд бүртгэлтэй боловч үндсэн тавд тоглохгүй байгаа. Харин Шанхайн Мэйжорын аварга, Оросын rifler magixx “Spirit” багт боломжоо барагдаж, ирээдүйн клуб нь тодорхойгүй хэвээр байна. Хэрэв дээрх хоёрын аль нэг нь The MongolZ-д нэгдсэн бол баг бүрэлдэхүүний хувьд бүр ч олон улсын өнгө төрхтэй болж, CS2-ын шилдэг багуудын хүчний харьцаанд өөрчлөлт оруулах боломжтой байлаа гэж мэргэжилтнүүд үзэж байна.

“The MongolZ” баг Будапешт Мэйжорт сайн тоглолтоо үргэлжлүүлэн, арван хоёрдугаар сарын 12-ны 03:00 цагт Францын хүчирхэг Vitality багийн эсрэг плей-оффын шийдвэрлэх тулааныг хийх гэж байна. Монголын CS2-ийн фенүүд энэхүү тоглолтыг улирлын хамгийн чухал сорилт гэж үзэж, багтаа дэлхийд дахин өөрсдийгөө батлахыг хүсэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here