-23.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

УБТЗ-ын 1400 Гаруй Вагон Эрчим Хүчний Нүүрсний Тээвэрлэлтэд Ажиллаж Байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улс орны дулаан хангамж, эрчим хүчний системийн надажмтай ажиллагааг хангах ажилд “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) ХНН чухал үүрэг гүйцэтгэж байна. Тус нийгэмлэг нь Дулааны цахилгаан станцуудын (ДЦС) нүүрс болон сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлтийг хариуцан, шуурхай зохион байгуулах ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү өвлийн улиралд ДЦС-уудын нүүрсний тээвэрлэлтэд УБТЗ-ын 1400 гаруй вагон дайчлагдан ажиллаж байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын ДЦС-уудыг энэ өвөл шаардлагатай нүүрсний нөөцөөр хангахын тулд төмөр замчид хоногийн 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар, ДЦС-ууд өвлийн ид ачааллын үеийг давахад шаардлагатай 14-36 хоногийн нүүрсний нөөцтэй болоод байгаа юм.

Сайжруулсан Түлш ба Импортын Нүүрс

Мөн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийн тээвэрлэлт ч идэвхтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 49 галт тэрэг буюу 1182 вагон-оор нийт 80464.2 тонн мидлинг тээвэрлэн Баян өртөөний буулгалтын фронтод хүргэсэн.

Энэ жил төвийн дулааны шугамд холбогдоогүй айл өрхүүдийг дулаанаар хангах, улмаар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор БНХАУ-аас хагас коксжсон хөх нүүрс импортлохоор болсонтой холбогдуулан, УБТЗ ХНН нь уг хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг хариуцаж байна.

2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 58 галт тэрэг, 2801 вагон-оор нийт 132,3 мянган тонн хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэсэн. Нийт 306.0 мянган тонн коксжсон хөх нүүрс хүлээн авч тээвэрлэхээс одоогийн байдлаар 173,6 мянган тонн үлдэгдэл хүлээгдэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here