-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Био комбинатаас Эмээлт рүү шууд холбох 12.5 км авто зам 2026 онд сүндэрлэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинэ замын трасс Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл үргэлжилнэ

Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто замтай холбох шинэ авто замын трассыг 2026 онд барихаар төлөвлөөд байна. Төслийн хүрээнд нийт 12.5 км урт автозам шинээр тавигдах бөгөөд энэ нь баруун чиглэлийн хөдөлгөөнийг хөнгөвчилж, үйлдвэрлэл, логистикийн урсгалыг сайжруулах стратегийн дэд бүтцийн нэг гэж үзэж байна.

Төмөр замын сүлжээний өөрчлөлттэй уялдсан дэд бүтцийн томоохон багц ажлын нэг

Б.Дэлгэрсайхан сүүлийн жилүүдэд нийслэл болон түүнийг тойрсон дэд бүтцийн өөрчлөлтийг тайлбарлахдаа, Био комбинат–Эмээлтийн чиглэлийн автозамын ажлыг төмөр замын сүлжээний шинэчлэл, шилжилтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж буйг онцолсон байна. Тэрбээр:

“Өнгөрсөн оны 2, 3 дугаар сард “Монголын төмөр зам ТӨХК” болон “Улаанбаатар төмөр зам ХНН”-ийн төмөр замыг нийслэл хотоос гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Үүнтэй холбоотойгоор Багахангай дүүргээс Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал хүртэл 102 км үргэлжлэх салаа төмөр зам барихаар дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн.”

гэж мэдэгдэв.

Ийнхүү салаа төмөр зам, шинэ авто замын төслүүд зэрэгцэн хэрэгжсэнээр нийслэлээс хоёр чиглэлд гарах тээврийн урсгал илүү зохион байгуулалттай болж, ачаа тээвэр, үйлдвэрлэлийн бүсүүдийн холболт сайжрахын зэрэгцээ хотын төвийн ачааллыг үе шаттайгаар бууруулах суурь нөхцөл бүрдэхээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here