-27.9 C
Ulaanbaatar
Баасан, 12 сар 12, 2025

Улаанбаатарт дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах саналыг авч эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Шинэ жилийн өмнөх түгжрэлийг бууруулах гарц хайж байна

Шинэ жилийн баяр ойртож буйтай холбоотойгоор нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүд болон гол гудамж, замуудын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдээд байна. Ийм нөхцөл байдал үүссэнтэй уялдуулан авто машиныг улсын дугаараар нь ангилан, тэгш ба сондгой дугаараар ээлжлэн зорчуулах хувилбарын талаар иргэдээс санал авч эхэлжээ.

Иргэдийн хүсэлтээр санал асуулга нээлээ

Хотын зүгээс мэдээлснээр, түгжрэлийн оргил үеийг зөөлрүүлэх зорилгоор зарим иргэн, жолоочоос “улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах” хүсэлт ирсэн байна. Үүний дагуу уг зохицуулалтыг хэрэгжүүлэх эсэх талаар олон нийтийн санал бодлыг албан ёсоор авахаар болсон аж.

Саналаа хаана өгөх вэ?

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээллээр иргэд https://vote.ulaanbaatar.mn/home сайтаар орж санал асуулгад оролцох боломжтой. Санал асуулга 2025 оны арванхоёрдугаар сарын 14-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here