25.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

Сэлэнгэд гарсан ой, хээрийн түймэрт салхи хүндрэл учруулж байна

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой комиссын хуралдааныг зохион байгуулж, Хушаат, Зүүнбүрэн, Цагааннуур, Мандал сумдын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсон, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдтэй газар дээр нь танилцлаа.

2025 оны 4 дүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан бүлэг ажиллаж байна. Энэхүү бүлэгт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгуудын Онцгой байдлын газрын нийт 271 алба хаагч, 30 ширхэг автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Түүнчлэн Зүүнбүрэн сумын оршин суугчид болон Дархан-Уул аймгийн иргэд сайн дураараа нэгдэн, гал унтраах ажилд идэвхтэй оролцож байгаа нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж буй сайн жишээ болж байна.

Хурандаа Ц.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулахаар алба хаагчид ажиллаж байна” хэмээн танилцуулгадаа дурдсан. Гэсэн хэдий ч тухайн бүс нутгийн салхи 12 м/с хурдтайгаар хүчтэй салхилж байгаагийн улмаас цурманд оруулсан түймэр дахин асах, улмаар тархах эрсдэл байсаар байгааг ОБЕГ-аас сэрэмжлүүлжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here