-14.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Тиррел Атиензагийн ар гэрийнхэн Монголд ирж, 2011 оны хэргийг дахин шалгуулахаар болов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нөхөр, хоёр охин нь өнөөдөр Монголд газарджээ

“Эрэл групп”-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын гэрт амь насаа алдсан гэх Филиппин улсын иргэн Тиррел Атиензагийн нөхөр болон хоёр охин нь өнөөдөр Монголд ирсэн байна.

2011 оны хэрэг “Нууц материал” нэвтрүүлгээр дахин сөхөгдөв

Тухайн хэрэг 2011 онд гарсан бөгөөд сэтгүүлч С.Будрагчаа “Нууц материал” нэвтрүүлэгтээ Б.Эрдэнэбат гэрт нь ирсэн Филиппин үйлчлэгч эмэгтэйг цалингүй ажиллуулж, дарамталсан, улмаар амь насыг нь хохироосон талаар дурдсан гэж мэдээлжээ.

Ар гэрийнхэн хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргана

Филиппин эмэгтэйн нөхөр Нило Атиенза хоёр охины хамт Монголд ирж, тухайн хэргийг дахин шалгуулах хүсэлтээ хуулийн байгууллагад өгөхөөр төлөвлөж байгаа аж.

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн хөөн хэлэлцэх хугацаа, боломжит зүйлчлэлийг тайлбарлав

Энэ талаар өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн “Хүн амины гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил хүртэл байдаг. Энэ гэмт хэрэг 2011 оны арваннэгдүгээр сард гаргасан. Улмаар прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол 2012 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан.

Бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүн худалдаалах гэмт хэрэг, хүн амь насаа алдсан, шинжээчийн дүгнэлттэй холбоотой хуурамч нотлох баримт цуглуулсан бүрдүүлсэн, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг байх магадлалтай.

Тиймээс хохирогчийн ар гэрийн хүмүүс тухайн хэргийг хааж шийдвэрлэсэн хэргийн материал тогтоолтой танилцах эрхтэй. Хуульчдын зүгээс эхний ээлжид хэргийн материалтай танилцаад дараагийн гомдол хүсэлтийг эрх бүхий байгууллагад гаргаад явна. Хамгийн эхэнд ар гэрийн зүгээс ямар хүсэл зоригтой байгааг харгалзан үзэх нь зүйтэй” гэжээ.

Зарим иргэд өвлийн дулаан хувцас бэлэглэжээ

Мөн энэ үеэр Филиппинээс ирсэн аав, охин гурвыг зарим иргэд өвлийн дулаан хувцсаар хангаж, бэлэг өгсөн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here