Хэргийг мөрдөн шалгаж, сэжиглэгдсэн хүнийг сулласан байна
АНУ-ын Brown их сургуульд өнгөрсөн бямба гарагт буутай этгээд гал нээж, 2 хүний аминд хүрч, 9 хүн гэмтээжээ. Амиа алдсан болон гэмтсэн хүмүүс бүгд тус их сургуулийн оюутнууд байсан байна. Гэмт хэрэгтний дүрс камерт үлдсэн ч царай нь тод харагдаагүй тул сэжигтнийг тогтоох ажиллагаанд хүндрэл үүссэн гэж мэдээлжээ.
Хэрэгтэй холбоотойгоор цагдаа нар 24 настай, АНУ-ын армид олон жил алба хаасан Бенжамин Эриксон гэх эрэгтэйг сэжиглэн байцаасан ч гэм буруугүй гэж үзэн сулласан байна. Одоогоор халдлага үйлдсэн этгээд олдоогүй гэж мэдээлэв.





