-17.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

Сумогийн холбоо 2026 оны нэгдүгээр сарын башёгийн банцүкэг зарлалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хоошёорюү банцүкэг тэргүүлж, Монгол бөхчүүдээс 23 нь зургаан зиндаанд багтав

Японы мэргэжлийн сумо бөхийн холбоо 2026 оны нэгдүгээр сарын башёгийн банцүкэг албан ёсоор зарлалаа. Энэ удаагийн банцүкэг 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэв. “Такасаго” дэвжээний Асахакүрюү дээд зиндаанд шилжиж, Монголоос төрсөн 32 дахь маэгашира болж байна. Мөн тус дэвжээний озэки асан Асанояма санданмэд унаад хоёр удаа дээд зиндаанд дахин гарсан анхны бөх болсон гэж тэмдэглэв. “Дэваноүми” дэвжээний Дэванорюү Т.Тэмүүлэн жюүрёод дэвшиж, Монголын 41 дэх сэкитори боллоо. “Оошима” дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар хоёр тэмцээний дараа дахин жюүрёод барилдана.

Үүнээс гадна “Исэгахама” дэвжээнд орсон “Миягино”-гийн бөхчүүдийн нэрийг өөрчилсөн байна. Тэдний нэг нь дархан аварга Г.Өсөхбаярын хүү Дэмиджамц бөгөөд өмнөх башёд Сэйхакүхо нэрээр барилдаж байсан бол нэгдүгээр сараас Тошинофүжи болсон. Ө.Дэмиджамцаас гадна “Миягино” дэвжээний есөн бөх нэрээ солив гэж мэдээллээ.

Нэгдүгээр сарын банцүкэд нийт 594 бөхийн нэр бичигдсэн бөгөөд “Исэгахама” дэвжээ 31, “Такасаго” 25, “Таманой”, “Сакайгава” тус бүр 23, “Хаяатэказэ” 22 бөхтэй байна. Монгол Улсаас зургаан зиндаанд 23 бөх багтсан аж. Шинэ оны анхны башё 2026 оны нэгдүгээр сарын 11-нд эхэлнэ.

Монгол бөхчүүдийн нэрс: Макүүчигаас жонокүчи хүртэл

Макүүчид Асахакүрюү М-17-д багтсан бол жюүрёод Тамашёохо Э.Энхманлай (З-5), Кёкүкайюү Ш.Далайбаатар (Б-12), Дэванорюү Т.Тэмүүлэн (Б-13) нар барилдана. Макүшитад Тошинофүжи Ө.Дэмиджамц (Б-2), Котокэнрюү Г.Билгүүн (З-6), Казэноүми Ц.Билгүүн (Б-16), Хокүтэнкай Г.Сүхбат (З-17), Госэйзан Б.Мөнх-Од (З-23), Саданохикари Д.Наранцогт (Б-49) нар нэрсээ бичүүлжээ. Санданмэд Дайшёохо Ч.Шижирбаяр (З-5), Тэнросэй С.Лувсангомбо (Б-17), Тацүбаяма М.Буянтогтох (Б-72) багтсан байна. Жониданд Сачинофүжи Ганзориг Оргил (З-6) бичигджээ. Жонокүчид Асахифүжи Б.Очирсайхан (З-19), Тэншёояма Г.Отгонбат (Б-19) нар оролцоно.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу