УАШТ 2026.VI.08–11-нд Спортын төв ордонд болно
Шинэ оны дараахан зохион байгуулагддаг уламжлалт хамгийн эхний том спортын арга хэмжээ болох насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2026 онд мөн анхных нь болгож, нэгдүгээр сарын 8–11-нд Улаанбаатар хотын Спортын төв ордонд явуулахаар Монголын чөлөөт бөхийн холбоо товлолоо.
Тэмцээний хуваарийг дараах байдлаар баталжээ.
- 1 дүгээр сарын 8 – сонгомол бөхийн УАШТ
- 1 дүгээр сарын 9–11 – чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ
Эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөхөөс гадна сонгомол бөхийн дараах жингийн ангиллуудад барилдаан явагдана.
- 60 кг
- 67 кг
- 77 кг
- 87 кг
- 97 кг
- +130 кг
Баг, тамирчдын мэдүүлэг ба дотоод чансааны шалгуур
УАШТ-д оролцох баг, тамирчдын эцсийн мэдүүлгийг 2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр хүртэл хүлээн авах бөгөөд мөн өдөр жингийн сугалааг зохион байгуулна.
Энэхүү тэмцээн нь тухайн жилийн дотоод чансааг шинэчлэн тогтоохын зэрэгцээ, олон улсын дэвжээнд эх орноо төлөөлөх үндсэн ба резерв бүрэлдэхүүнийг сонгох гол шалгуур тэмцээн байх юм.
Иван Ярыгины гранпри – олон улсын эхний сорилт
Насанд хүрэгчдийн УАШТ-ий дараа Монголын чөлөөт бөхийн тамирчдын оролцох 2026 оны анхны олон улсын тэмцээн нь Иван Ярыгины нэрэмжит гранпри байна.
Энэхүү тэмцээн ОХУ-ын Красноярск хотод 1 дүгээр сарын 28-наас эхлэх бөгөөд УАШТ-ээр шалгарсан тамирчдын бэлтгэлийн түвшин, өрсөлдөх чадварыг олон улсын хэмжээнд шууд сорих дараагийн алхам болно.





