Олимпын аварга, мэргэжлийн боксын од Энтони Жошуа хэдхэн хоногийн өмнө өөрийн тулаанд сэтгэл хангалуун бус байгаагаа ярьж, амрах хэрэгтэй гэж хэлсэн бөгөөд улмаар уугуул нутаг Нигерид очсон байна. Гэвч түүнийг Нигерид байхдаа ноцтой автомашины осолд орж, хүнд гэмтсэн тухай мэдээлэл хэвлэлээр гарчээ. Мэдээллээр Жошуа амьд үлдсэн ч биеийн байдал нь хүнд байгаа аж.
Осол Нигерийн Лагос—Ибадан чиглэлийн хурдны зам дээр болсон бөгөөд Жошуагийн сууж явсан Lexus маркийн машин зам дээр зогсож байсан ачааны тэргийг мөргөсөн гэх мэдээлэл нийтлэг тархжээ. Ослын улмаас Lexus машины жолоочийн хажууд сууж явсан зорчигч болон Жошуагийн хажууд байсан зорчигч амь насаа алдсан гэж мэдээлсэн байна. Харин үлдсэн хоёр хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд жолоочийн арын суудалд явсан Жошуагийн гуяны яс хугарч, нэлээд хүнд гэмтсэн гэх мэдээлэл гарчээ.
Гэрчүүдийн мэдүүлэгт Lexus машин хурд хэтрүүлж, гүйцэж түрүүлэх үедээ удирдлагаа алдсанаар ачааны машиныг мөргөсөн байж болзошгүй гэж дурдсан байна.






Ийм мэдээ сонсоход үнэхээр харамсалтай байна
Алдартай хүмүүс ч гэсэн аюулгүй байдалдаа анхаарах хэрэгтэй юм даа