-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

12-р сарын 31-нд төв талбайгаас нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” нэртэй шинэ жилийн шоу тоглолт зохион байгуулагдана. Уг арга хэмжээтэй холбоотойгоор тоглолт үзэхээр төв талбайд ирсэн иргэдийг гэр, суурьшлын бүс рүү нь хүргэх зорилгоор нийтийн тээврийн нэмэлт зохицуулалт хийхээр болжээ.

Тодруулбал, тоглолт дууссаны дараа 18 чиглэлд их багтаамжийн 18 автобус ажиллуулах бөгөөд эдгээр автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм. Үнэгүй үйлчилгээтэй автобуснууд Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон урд талын зогсоолуудаас хөдөлж, хотын өөр өөр суурьшлын цэгүүд рүү зорчих зохицуулалттай байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ зохицуулалт нь шинэ жилийн баярын үдэш төв талбайгаас иргэдийг бөөгнөрөл үүсгэлгүй тараах, аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүлэх, хувийн автомашины хөдөлгөөнөөс шалтгаалсан түгжрэлийг бууруулахад чиглэж байгаа аж.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу