6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Монголын дөрвөн баг Чендугийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар, 2025 оны 4-р сарын 30 /МОНЦАМЭ/. Японы Үцүномияа хотод зохион байгуулагдсан тэмцээнээр 3х3 сагсан бөмбөгийн 2025 оны олон улсын улирал албан ёсоор эхэлсэн. Энэхүү цувралын хоёр дахь гараа нь ирэх тавдугаар сарын 3-4-нд Хятадын Ченду хотод болох бөгөөд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн баг оролцохоор болжээ.

Эрэгтэй багууд:

  1. “Улаанбаатар Энержи”
    • Хэсэг: “С” хэсэг
    • Өрсөлдөгчид: Японы “Сагамихара”, Литвийн “Раудондварис Хоптранс”
    • Бүрэлдэхүүн:
      • Д.Дэлгэрням
      • О.Энхбаатар
      • Г.Дөлгөөн
      • Э.Дөлгөөн
  2. “Баянхайрхан Миг”
    • Тоглох шат: Урьдчилсан шат
    • Өрсөлдөгчид: Японы “Ёкохама”, Сербийн “Врачар”
    • Шалгарах нөхцөл: Хэсгийн шатанд шалгарахын тулд урьдчилсан шатны тоглолтдоо хожих шаардлагатай.
    • Бүрэлдэхүүн:
      • Б.Алтангэрэл
      • Л.Авирмэд
      • М.Баасандорж
      • У.Чингүүн

Эмэгтэй багууд:

  1. “Улаанбаатар Амазонс”
    • Хэсэг: “B” хэсэг
    • Өрсөлдөгчид: Филиппиний шигшээ, Тайландын “Бангкок СТ”
    • Бүрэлдэхүүн:
      • О.Хулан
      • М.Булбул
      • Н.Нандинхүсэл
      • Б.Ариунцэцэг
  2. “Монголиа” (Монголын эмэгтэй шигшээ баг)
    • Хэсэг: “C” хэсэг
    • Өрсөлдөгчид: БНХАУ-ын болон Казахстаны шигшээ багууд
    • Бүрэлдэхүүн:
      • М.Цэрэнлхам
      • Ц.Болорцэцэг
      • Б.Энхтуул
      • Э.Нарангоо

Тус тэмцээн нийт 132 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд олон улсын шилдэг багуудын өрсөлдөөнтэйгээр үргэлжлэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here