-21.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 15, 2026

Хүүхдээ цана, чаргаар гулгуулахын өмнө эцэг эх бүрийн заавал унших аюулгүйн санамж

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Агаар салхинд гарахдаа хяналтаа нэг ч мөч сулруулахгүй байх

Өвлийн улиралд хүүхдүүдтэйгээ цана, чаргаар гулгаж, агаар салхинд гарах нь таатай боловч эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналт, анхаарал болгоомжоо огт сулруулахгүй байх шаардлагатай. Богинохон хайхрамжгүй байдал хүнд бэртэл, ноцтой осолд хүргэх эрсдэлтэйг санах хэрэгтэй.

Чарганы байрлал, гулгах зай талбайг зөв сонгох нь

Чаргаар гулгахдаа чарган дээр өөрт эвтэйхэн, тогтвортой байрлалаар сууж, хөл, гараа унжуулахгүй, газарт чирэхгүй байх нь чухал. Чаргыг гулгах явцад гараар түлхэж огцом хүч нэмэхгүй, хяналтаа алдахуйц үйлдэл хийхээс зайлсхийх шаардлагатай.

Чаргаар нэгнийхээ араас шахцалдан, дараалан гулгахын оронд зэрэгцээ шугамаар, тусдаа эгнээнээс гулгах хэрэгтэй. Дээш өгсөж явах үед уруудаж буй чарганы замаас зай барьж, холуур тойрч гарах нь ослоос сэргийлнэ.

Зам дээр зогсох, өндөрлөгөөс гулгах эрсдэлийг тооцох

Хэрэв замын гол хэсэгт зогсолт хийх шаардлага гарвал бусдад болон өөртөө осол, бэртэл учруулахгүй байхаар замаа чөлөөлөн, захлуу зогсох ёстой. Огцом, эгц өндөрлөгөөс гулгах нь хяналтаа алдах, онхолдох, мөргөлдөх эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг тул ийм байрлалаас гулгахаас татгалзах нь зүйтэй.

Гулгах талбайгаа сонгохдоо модны хожуул, шон, чулуу, хашаа зэрэг саад тотгор байхгүй, аль болох нөлөөлөх зүйл багатай, аюулгүй газрыг сонгох шаардлагатай.

Дулаан хувцаслалт, гулгалтын үед анхаарах зан үйл

Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан давхарлаж дулаан хувцаслаж, толгой, гар, хөлийг онцгой хамгаалах хэрэгтэй. Гулгаж дуусмагц чарганаасаа аль болох хурдан босож, зам дээр удаан хэвтэж, сууж үлдэхгүй байх нь мөргүүлэх эрсдэлээс сэргийлнэ. Ухарч гулгах, чиглэлээ харалгүй гулгах нь осол гаргах магадлалыг нэмэгдүүлдэг тул ийм үйлдэл хийхээс зайлсхийх нь зүйтэй.

Мөргөлдөх, мөргүүлэх бүхий л эрсдэлийг тооцож, эргэн тойрноо байнга ажиглаж, болзошгүй аюулыг анзаарах мэдрэмжтэй байх шаардлагатай. Насанд хүрэгчид бага насны хүүхдүүдийн хажууд заавал хамт байж, гулгаж буй зай, чиглэл, хурдыг нь хянаж өгөх нь хамгаас чухал.

Машины араас чарга чирэхийг хатуу цээрлэх хэрэгтэй

Автомашины араас чарга чирэх нь хяналт алдах, замын хөдөлгөөнд оролцогчидтой мөргөлдөх, чарга хөмрөх, хүүхэд чирэгдэн ноцтой гэмтэх өндөр эрсдэлтэй тул ийм үйлдлийг огт хийлгэхгүй байх шаардлагатай. Энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд заналхийлдэг аюултай үйлдэл гэдгийг ойлгуулах нь зүйтэй.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу